Таалагдсан бүсгүйгээ өөрийн болгох ДОЛООН алхам
Америкийн “www.wikihow.com” сайт охин найрахад тань туслах бяцхан зөвлөмжийг нийтэлжээ.
Алхам №1

Хэрвээ тэр бүсгүй танд үнэхээр таалагдаж буй бол та ЗОРИГТОЙ байх учиртай. Та эхэлж очоод яриа өдөж, анхаарлыг нь өөртөө татах хэрэгтэй. Хараад суух тийм ч зөв сонголт биш. Та эхэлж очоод өөрийгөө танилцуулаад, эелдэгээр нэрийг нь мэдэх хэрэгтэй. Эерэг, эелдэг уур амьсгалыг бий болгосон цагт таны дурласан бүсгүй танд итгэж, сэтгэлээ уудлах болно.
Алхам №2

Та хайрын харилцаанд МАНЛАЙЛАГЧ байх учиртай. Та эмэгтэйчүүдийг удаан хүлээлгэх хэрэггүй. Шууд очоод л болзоонд урь.
Алхам №3

Та хоёр танилцаад хэсэг хугацааг өнгөрүүлж буй бол та ирээдүйнхээ талаар түүндээ ярьж, бяцхан зүрхийг нь догдлуулаарай. Эмэгтэйчүүдийн ихэнх нь ирээдүйн төлөвлөгөөтэй эрчүүдэд татагддаг.
Алхам №4

Сайхан инээмсэглэх.
Алхам №5

Хаана ч байсан эерэг уур амьсгал бүрдүүлж, чадах чинээгээрээ түүнийгээ баярлуулаарай.
Алхам №6

Таны хажууд байхдаа аюулгүй байх болно гэдгийг утгаар нь ойлгуулах.
Алхам №7

Эмэгтэйчүүд сонсч дурладаг гэдгийг бүү мартаарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ