"Оюутолгойн 51 хувийг нээлттэй хэлэлцэх ёстой" сэдвээр мэдээлэл хийнэ

img

 

09.00 цагт Энэтхэгийн Элчин сайдын яамнаас Махатма Гандигийн гудамжинд байрлах Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

 

“Новотел” зочид буудалд

 

09.00 цагт Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурал болно. Утас:88988045

 

Блю Скай Тауэр, 3 давхар, Даймонд танхимд

 

10:00 цагт “АЛТНЫ ФОРУМ” уулзалт, хэлэлцүүлэг болно. Энэ уулзалт, хэлэлцүүлэгт Монголбанк, Уул уурхайн яам, бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, алт олборлогч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, алт олборлолт, алт худалдан авалт, хууль эрх зүйн орчин болон бусад тулгамдаж буй асуудлаар өргөн хүрээнд хэлэлцэнэ. Холбогдох утас: 88118801, 91992520

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11.00 цагт "Оюутолгойн 51 хувийг нээлттэй хэлэлцэх ёстой" сэдвээр Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

 

Барилгачдын талбайн зүүн талд “MAX TOWER” 13 давхарт хурлын тамхимд

 

13:30-14:30 цагийн хооронд Энэ жил МХҮХ үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож байгаа билээ.Уг ойн хүрээнд харааны бэрхшээлтэй хүмүүс маань хамтран ажиллаж дэмжиж тусалдаг байгууллага, хүмүүст чин сэтгэлийнхээ угаас баяр, талархалаа илэрхийлэх зорилгоор “БАЯРЛАЛАА” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр Макс группийн хамт олонд хараагүй иргэдийн уран бүтээлээс бүрдсэн урлагийн тоглолтыг толилуулж, бариа заслын үйлчилгээ болон кофе шопоор үйлчилнэ. Өдөрлөгийн арга хэмжээ болно. Дэлгэрэнгүй мэдээллийг: 88007402

 

ХХААХҮЯ-нд

 

13.00 цагт Бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргах, олон улсын бизнесийн туршлагаас суралцах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад зориулсан сургалт  болно.

 

 “Мишээл Экспо төв”-д

 

13.30 цагт "Дижитал хэрэглэгч-Эрүүл мэнд" сэдэвт форум болно.

 

"Корпрайт конвэйшн сентер"-т

 

14.00 цагт Монголын мэргэжлийн боловсролын салбарын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээтэй. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 80 гаруй МСҮТ, Политехник коллежоос 500 гаруй багш, суралцагч, УИХ, Засгийн газрын гишүүд, ажил олгогч, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно. Баярын хурлаас гадна МСҮТ, политехник коллежийн багш, сурагчдын дунд зарласан "Миний мэргэжил сайхан" гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарч, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй ур чадвартай шилдэг багш нар туршлагаа хуваалцана. Утас: 91915340, 88844482

СЭТГЭГДЭЛ БИЧИХ