Ц.Нямдорж хэргийг илрүүлнэ гэсэн ч хэлсэндээ хүрсэнгүй

Гэрэл зургийг MPA.mn

 

“Ардчиллын алтан хараацай”-уудын нэг Санжаасүрэнгийн Зориг 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн. Гэвч  Ардчилсан хувьсгалын үндэслэгчдийн нэг, ардын түмний хайртай эгэл даруу хүү 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр 36 насандаа бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан.

 

Түүний дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөх ёслол болж байна.  Цэцэг өргөх ёслолд төрөл төрөгсөд, журмын нөхдийнх нь төлөөлөл оролцлоо. 

 

С.Зориг агсны төрсөн ах С.Баяр "УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүйн сайдын албан тушаалаа авахдаа энэ хэргийг ирүүлнэ гэж амалж гарч ирсэн ч таг алга болсон. Тийм учраас хэргийг хэзээ үнэн мөнөөр нь илрүүлэх вэ гэдгийг Ц.Нямдорж сайдаас дахин асуумаар байна" гэв. 

 

УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр энэ хэргийн эцсийн үнэн мөн олдоогүй л байна. Хэдийгээр гүйцэтгэгчийг олж, ял оноосон ч улстөрийн зорилготой, ахуйн сэдэлтэй байв уу, энэ хэргийг хэн захиалж, зохион байгуулсан гэдэг нь тодорхой шийдэгдээгүй байна. Ц.Нямдорж сайд захиалагчийг зарлана гэсэн ч одоог хүртэл зарлаагүй л байна. Тиймээс энэ хэргийг илэрсэнд тооцох боломжгүй. Эцсийн үнэн мөнийг ард түмэнд зарлах ёстой" гэлээ. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Зориг агсны амь насыг хөнөөсөн этгээдүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх зайлшгүй шаардлагатай байгаа. Улстөрийн захиалгаар хөнөөсөн хэмээн үзэж өнөөдрийг хүртэл захиалагчийг эрж хайж байгаа. Амь насыг хөнөөсөн гурван этгээдийг хуулийн байгууллагынхан олж тогтоон хорьсон. Гэвч би үүнд итгэхгүй байгаа. 1998 онд 10 гаруйхан настай байсан залуучууд аймшигт аллага үйлдсэн гэдэгт би итгэхгүй байна. Жинхэнэ захиалагчийг нуун далдлах зорилгоор энэ гурван хүнийг хорьсон гэж харж байгаа. Хэргийн материалуудыг нууцаас гаргаж ил тод, нээлттэй болгохыг бид шаардаж байна" хэмээлээ.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Миний ойлгож байгаагаар энэ аллага Эрдэнэт үйлдвэртэй холбоотой.Улс орон ард түмний ганц өмчид шуналтсан хүмүүсийн л хийсэн ажил.Ер нь ажиглаад байхад улс орон ард түмний төлөө шийдвэртэй дугардаг хүн хэсэг шуналтангуудын дургүйг хүргэж байсан байх.
2018-10-02
ккк:
Мэнгэт бол худлаа гар штээ
2018-10-02
иргэн:
Алсан гээд байгаа 3-хүн чинь тэр ал гэсэн гээд хэлсэн л баймаар юм сонин юм шүү.
2018-10-02
Мэнгэт бол худлаа гарааа
2018-10-02
Nyamdorj alaagyu alsan hun chin chini altan ber bulgan chin biz de oyuun ta 2t elbegdorj bat uul nar ih mongo alban tushaal ogsnig ard tumen mednee harin ta 2ah eej 2oo ardchilalin aluurchinguudad ogch idsenig chin gaihaj bdag bulgan ted nartai niilj alsam bitgi jujigle
2018-10-02
Nuguu Ebi bolon Batuul 2 tuuruulsen gej mun ikh yaria yavdag shuu
2018-10-02
luibarchin sh dee menget nyamka..ter ooroo harin mash olon udaa budiluulsan da.:
menget hudalch luibarchin uu dee.tsaad novsh chin hudalaa shudarga dvr vzvvlj shoudaj bgaa ch dee...menget bol vnen hudalch gar daa.luibarchin hvn ch dee.mongold hvn hvn shudarga geed baih yumaa..
2018-10-02
Нямдорж өнөөдрийг хүртэл ИРГЭД БИДНИЙГ хуурч,шударга дүр эсгэсээр байгааг ойлгохгүй байгаа юм уу?
2018-10-02
нямдоржоос өөр хүн хөөцөлдөж байгаа юм уу та нар тэр ерөнхийлөгчөөсөө асуу
2018-10-02
Зочин:
Хэлсэндээ хүрэхээс нь өмнө цагдаад шалгуулж боогоод байгаа юм биш үү...
2018-10-02