Б.Батзориг: Хүнс, хөдөө аж ахуйн салбар татаас, дэмжлэггүйгээр явахгүй

img

 

Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар газар тариалангийн салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаар гишүүдийн асуултад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хариулав. Энэ жил атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаа аж.  Тариалангийн салбарт энэ жил техникийн шинэчлэл хийсэн байна. Тариаланчид хэрэглээд сурсан, үнэ хямд, техникийн олдоц  сайтай гэж үзэн ОХУ-аас 5-7 жилийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд техник худалдан авсан байна. Мөн худалдан авч байгаа техникүүдийн засвар үйлчилгээний цэгийг бий болгох тал дээр салбарын яам анхаарт ажиллаж байгаа аж.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Төрөөс тариаланчдадаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ тал дээр ямар ажил хийгдэж байна. Хашаажуулалтын ажил ямар явцтай байна вэ?

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

 

-Гурилын үнийг тогтвортой байлгах, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүст төрийн дэмжлэг үзүүлэх нь чухал гэдэгтэй санал нэг байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбар татаас, дэмжлэггүйгээр явахгүй. Жишээлэхэд, Болгар улс нэг фермерийг доод тал нь 10 үнээтэй байхыг шаарддаг. Тэгээд үнээ бүрт татаасаар 1500 евро өгдөг гэнэ. Энэ нь Болгар улсын иргэдийг сүүгээр хангах, хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байхын төлөө төрөөс өгч байгаа дэмжлэг гэдэг. Манай тариаланчдад өгч байгаа улаанбуудайн дэмжлэг үүнтэй яг адилхан. Монгол Улсын иргэдээ улаанбуудайгаар хангаж байхын төлөө, хөдөө нутагт тариалангийн салбарт ажиллаж байгаагийн дэмжлэг гэж ойлгож байна.

 

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн газрын дарга н.Болорчулуун:

 

-Бүс нутаг тогтоох тухай тогтоол гарсан. Бид орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлээд явж байгаа. Энэ жилийн тухайд  нийт 7 байршилд 300 гаруй км хашааны тендэр зарлагдаад ажил нь хийгдээд явж байгаа. Хашааны чанарын асуудал дээр яаманд хүлээж авах ажлын хэсэг байгуулагдсан.

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Монгол Улсын эдийн засаг хямралтай байгаа үед хүнс хөдөө аж ахуйн салбар тогтвортой хөгжилтэй байж улс орноо нэрвэгдүүлэх авч гарах юм. Энэ салбар хөгжиж байж эдийн засгаа тогтвортой хөгжүүлнэ. Бусад орны туршлагаас ЖДҮ нь хөгжсөн орон эдийн засгийн хямралд өртөхгүй байна. Тариалан эрхлэх сан тариаланчдаас улаанбуудайг  нэг тонныг нь 600 мянгаар худалдан авч байгаа нь сайшаалтай. Тариаланчдаа дэмжиж татварын бодлогыг яаж хэрэгжүүлэх гэж байна вэ?

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

 

-Дотооддоо төмс, хүнсний ногоо, улаанбуудайгаа хангана гэсэн зорилт тавьж байгаа. Энэ жилийн тухайд улаан буудайгаар хангах боломжтой. Хүнсний ногооны 60-70 хувийг нь хангана. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах, хадгалах нь тулгамдсан асуудал болоод байна. Бид Польшийн Засгийн газраас 50 сая еврогийн зээл авч байгаа. Үүний 10 сая нь манай салбарт ногдож байна. Бид үүгээр жилийн дөрвөн улиралд төмс, хүнсний ногоогоо хадгалж, булах зоорийг таван газарт хийнэ. Энэ ажил ирэх жилээс хийгдэх байх. Бид тарьж чаддаг болсон. Одоо хадгалаад, жилийн дөрвөн улиралд борлуулдаг байх ТЭЗҮ хийж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

 

-Улаанбуудайны үнэ зургаан жил тогтвортой сайн хадгалагдаж байгаа. Өнөөдөр хувь нь ч, улс нь ч үр тариагаа хүлээж авах хэрэгтэй. Уул уурхайн салбар идэвхжсэнтэй холбоотой бүх тээврийн машин говийн бүсэд байгаагаас будааны тээвэр саатаж байна. Маш их хүлээгдэж байна. Үүнтэй холбоотой будаа тээвэрлэлт хийж байгаа автомашинуудыг хурдан түргэн нэвтрүүлэх талаар ЗЦГ зохицуулалт хийх хэрэгтэй. БХЯ аравдугаар сарын нэгнээс хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан хүчээ татсан байна лээ. Үүнийг дахин нэг сараар сунгах хэрэгтэй. Цаг агаар хүндэрч, их хэмжээний нойтон цас орох, тарианы тодорхой хувийг алдах эрсдэл байгаа.  

Н.Энх

                         

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

taria tariidaa:
yag unen bugd tarailanch bolj tataas avch amldarii
2018-10-02
taria tariidaa:
ingeed tataas bnga ogood bh yum bol taria tariidaa. yamarch nohtsold tor hohirol baragduulah yum shig bna.
2018-10-02