Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран бичиг баримт хураажээ

img
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах "Голомт" хотхоны С блок байрны үүдэнд ТЕГ-ын алба хаагчид тусгай ажиллагаа явуулж дууслаа. Тэд нэг цаг орчмын хугацаанд ажиллаж, цэнхэр өнгийн хайрцагтай зүйлийг авч явав. 

 

Ажиллагааг явуулсан алба хаагч "Олон улсын тагнуулын байгууллагатай хамтран бичиг баримт болон бусад шаардлагатай баримтыг хураан авсан" гэх мэдээлэл өглөө. 

 

Мэдээллийн дэлгэрэнгүйг Тагнуулын ерөнхий газраас тодруулан эргэн хүргэнэ. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ