Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаас чөлөөлөхийг 100 хувь дэмжлээ

img

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. 

 

ЗТХЯ-ны Газрын дарга нар ажлын байрандаа архи, согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн нийгмийг цочроосон хэрэг,  төмөр замын галт тэрэг осол зэрэгтэй холбогдуулан салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаад байсан юм. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга З.Нарантуяа нар үг хэллээ. Үүний дараагаар Ж.Бат-Эрдэнийг үүрэг ажлаас нь чөлөөлөхийг дэмжих санал хураалт явууллаа. 

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene uuruu aluulsan
2018-10-03
зочин:
Юм үнэн байдаг бол 100% баймаар даа.
2018-10-02
ШООХУУЗЫГ ШАЛГА
2018-10-02
ene muuhai taaraitai ymiig odoo sn shalga
2018-10-02