Нэгдүгээр сургуулийн захирлыг баривчилжээ

Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өчигдөр орой АТГ-аас баривчилжээ. Түүнийг нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх болон дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан үндэслэлээр саатуулсан байна. Тэрбээр баривчлагдах үедээ бусдаас хахууль авч байсан бөгөөд өгсөн хүнийг хамт баривчилжээ.
АТГ-аас Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр асуудалтай 58 хүүхэд байгааг мэдээлж байсан. Тухайн хүүхдүүд нь дангаараа эсвэл ээжтэйгээ шилжиж ирсэн, хамран сургах тойрогт багтдаг эсэх нь тодорхойгүй зэрэг зөрчил байгааг тус байгууллагаас мэдээлсэн юм.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ