Орон нутгийн замд аян өрнүүлж, 20 хүний амийг аварлаа

img

Монгол Улсад бүртгэгдэж байгаа нийт зам тээврийн ослын 60 гаруй хувь нь орон нутгийн замд гардаг. Ослын улмаас нас барагсадын 70 гаруй хувь нь орон нутгийн замд гарсан ослоос үүдэлтэй. Тиймээс цагдаагийн байгууллагаас “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг өрнүүлж, өнөөдөр үр дүнгээ тайлагналаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Аяны хүрээнд цөөнгүй бодитой ажил хийсэн гэдгийг ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэллээ. Тухайлбал, Засгийн газрын тогтоолын дагуу 40 цэгт байгуулах постын 50 хувийг байгуулж, 24 цагийн үйлчилгээтэй болгожээ. Мөн 21 аймгийг өндөр түвшний хурд хэмжигчтэй болгосон байна. Үүнээс гадна осол ихээр гардаг “хар цэг”-үүдэд явуулын пост ажиллуулж эхэлсэн байна. Цаашид явуулын постын тоог нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл осол, гэмт хэрэг ихээр гардаг замуудад Монголын цагдаа хаана ч, хэзээ ч байж магадгүй гэсэн үг юм.

 

Орон нутгийн замд хийсэн гурван цагийн шалгалтаар гурван согтуу жолооч илэрсэн байна. Долоон хүн тээвэрлэсэн приус маркийн машины жолооч 79 хувийн согтуурлын зэрэгтэй байсныг илрүүлсэн байна.    

 

Дөрвөн сарын хугацаанд үргэлжилж, 500 цагдааг татан оролцуулсан “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны үр дүнд:

-Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг 25.3 хувиар

-Гэмтсэн хүн 29.4 хувиар

-Амь нас нь хохирсон хүн 18.3 хувиар буурсан байна.

 

Товчхондоо орон нутгийн замд өрнүүлсэн энэ аянаар 20 хүний амь нас аварсан гэдгийг хурандаа Э.Бөхбат хэлж байна.

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

alban tushaald hunee olj tomiloh yumaa.neeh hudlaa hudlaa durem juram sedsen yaval ene heden jolooch nariig hoolnii mungunuus n salgaj yaj ner hund olj olnii tanil boloh ve?gesen bodoltoi hend ch hereggui yum sedej ih l mundag yum sanaachilj ajil hiisen hun boloh gesen iimerhuu ork-g zailuulah heregtei.amnaas n oligoi gegeetei ug garahgui tegj torgono ingej shiitgene gesen l bodoltoi uuruur tegj zamiin achaalaliig ingevel ingej buurna ingeed zohicuulval iim tugjirel bagsana gehgui tegj torgono ingej shiitgene gej medleg bolovsrolgui hunii ugiig heldeg mal.
2018-10-05