Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ын сайдад нэр дэвшигчийн танилцуулгыг хийсэн юм. Дараагаар нь гишүүд нэр дэвшигчээс асуулт тавьж, хариулт авч, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Жавхлан “Танай намын нэр хүнд үнэхээр унасан. Ямар ч хариуцлагагүй, чадваргүй гэдгээ харуулсан. Өнөөдөр айхтар нэр хүнд нь унасан ч гэсэн түмэн олны итгэл хүлээж болох цөөн хэдэн хүнээсээ оруулж ирж байна. Сайн ажиллаарай гэж хэлье” гэлээ.
Гишүүд хотын автозамын түгжрэл, төмөр зам, нисэхийн салбарын бодлого, шинэ нисэх онгоц барих ажлын явц, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар асууж, захиж байв.
Ингээд ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарыг томилохыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувийн саналаар дэмжлээ.
ЗТХ-ийн сайд Я.Содбаатарын товч намтраас хүргэе.
БОЛОВСРОЛ:
1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр баклавар
2004 онд Удирдлагын академи Удирдлагхааны магистр
2017 онд Боловсролын их сургууль Түүхийн Ухааны доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, Улсын ерөнхий байцаагч
2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ