Я.Содбаатар: Төрийн албанд хоноцын сэтгэлгээгээр ханддаг байдалтай эвлэрэхгүй

img

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар гишүүдийн 90,8 хувийн саналаар Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн яамны сайдаар томиллоо. Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээн авч, эрдэм боловсрол, хүч бололцоогоо дайчлан ажиллахаа илэрхийллээ.

 

 

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар "​Улс орны маань хөгжлийн амин судас болсон энэхүү чухал салбарт миний бие эрдэм боловсрол, хүч бололцоогоо дайчлан ажиллахын зэрэгцээ салбарынхаа чадварлаг мэргэжлийн хамт олныхоо хүч дэмжлэгтэйгээр тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэл төгс байна.


​Юуны өмнө өнө эртний түүхэн уламжлал, өндөр босго бүхий Монгол төрийн нэр хүндийг сэвтээж байгаа төрийн зарим албан хаагчдын хариуцлагагүй, ёс суртахуунгүй, төрийн албанд хоноцын сэтгэлгээ, ашиг хонжоо харсан байдлаар ханддаг байдалтай эвлэрэхгүй гэдгээ хэлэхийг хүсч байна.


​Нэг үеэ бодвол эдийн засаг сайжирч байна, хийх, бүтээх эрмэлзэл дүүрэн, чадварлаг залуучууд олон байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл ч сэргэж байна.


​Одоо гагцхүү хамт олны идэвх чармайлтыг улс орон, салбарын өмнө тулгамдсан томоохон зорилтыг шийдвэрлэхэд зөв чиглүүлэх, оновчтой зохион байгуулалт бүхий чадварлаг удирдлага, төрийн албан хаагч бүрийн хариуцлага, гүйцэтгэх чадварыг дээшлүүлэн удирдах албан тушаалтнууд манлайлан ажиллах шаардлага хэрэгцээ урьд урьдаас илүү тулгарч байна.​


​Энэ томилгоог надад хүлээлгэж байгаа өндөр хариуцлага, итгэл найдвар, хийж бүтээхийн төлөө цаг нартай уралдан ажиллах бүтээлч даалгавар гэж хүлээн авч байгаагаа дахин илэрхийлье" хэмээн цахим хуудсанаа бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Я.Сод-Эрдэнэ нь Хөгжлийн банкинд газрын захирлаар ажилладаг билүү?
2018-10-06
Дүү нь Смарт улаанбаатар автобусны картын компанийн эзэмшигч шдээ.АН-ын үед Халзан Баттулга,Содбаатар нар нийлж Солонгосчуудаас актлагдсан автобусны карт 20 -оод сая доллараар шахсан.Дүү нь хэрэгжүүлсэн.Ашиг сонирхолын зөрчилтэй томилгоо.
2018-10-06
Naad ugee martaad uzeerei. Ikh olon um yriad l yvdag.
2018-10-06
Шинэ дарга сайд нарын шинэхэн дээрээ хэлдэг хоноцын үг, наад үгээ 3 хоногтоо санаж байхыг хичээгээрэй. Дан тавиуруудтай яаж ажиллахыг чинь харий. Мэргэжлийн гэдэг үгээр нүүрээ нуусан салбарын хошного долоогч хоноцууд бүх салбараар дүүрэн бгаа шүү.
2018-10-06
ЗОЧИН:
БУСДАД ЖИШЭЭ ҮЗҮҮЛЖ ГИШҮҮНИЙ ДАВХАР ДЭЭЛЭЭСЭЭ ТАТГАЛЗВАЛ ШУДАРГА ГЭЖ ЧАМАЙГ ҮНЭЛЭХ БОЛНО .
2018-10-05
хотын даргын суудлаар сольж авах хэрэг гарчээ
2018-10-05
иргэн:
Төмөр замтай холбоотой олон сая долларын асуудлыг шийдэхэд баримт материалаа бүрдүүлж оргон зайлсан улсын өмч идэгчдээс тэндэрийг мөнгөө олж авч улсын орлого болгон талийгаач ажилтан шиг шударга ажиллахыг хүсье
2018-10-05
Amgaa:
Зөв байна дарга дагаж ирсэн хоноцын сэтгэлтэй тэр хүмүүсээс төр бүгдээрэй салах ёстой
2018-10-05