“Lhamour” брэнд олон улсын уралдааны тусгай шагналыг авлаа

img

Дэлхийн Худалдааны Байгууллага /ДХБ/-аас 15 дахь жилдээ зохион байгуулж буй “ДХБ-ын нээлттэй форум” 2018 оны 10 сарын 02-04-ны өдрүүдэд Женев хотноо болж өнгөрөв. Энэ арга хэмжээ нь “Олон улсын худалдаа 2030 онд” гэсэн сэдвийн дор зохиогдож, үүнд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эдийн засагчид, судлаачид, хувийн хэвшлүүдийн нийтдээ 3000 гаруй төлөөлөгчид оролцож, дэлхийн худалдааны сүүлийн үеийн чиг хандлага, олон талт худалдааны тогтолцооны ирээдүйн талаарх хэлэлцүүлгийг олон салбар хүралдаануудын хүрээнд өрнүүлэв.

 

 

Энэ удаагийн нээлттэй форумын үеэр ДХБ-аас дэлхийн жижиг бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон Улсын Худалдааны Танхим /ICC/-тай хамтран санаачилсан “Жижиг бизнесийн манлайлагч санаачилга”-ын хүрээнд “Open to Export” олон улсын уралдааны шалгаруулалтад дэлхийн олон компаниас тунж үлдсэн 10 компаний нэг нь Монгол Улсын гоо сайхны бүтээгдэхүүний брэнд “Lhamour” байсан ба эцсийн шатны шалгаруулалтад орж тусгай байрны шагналаар шагнуулав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

БҮТЭЭГДХҮҮНЭЭ САЙЖРУУЛААЧЭЭ ӨӨХӨН ТОСЫГ ӨНГӨ ОРУУЛАГЧТАЙ ХОЛИОЛ ӨНДӨР ҮНЭ ХҮРГЭЖ ХЭРЭГЛЭГЧДИЙГ ХУУРААД БХ ХЭРЭГГҮЙШД
2018-10-08
sn buteegdhuun bish ,mongol natural tuuhii ed ashiglaj bgaa bolohoor l demjsn bh
2018-10-08