ШУУД:Бага ангийн багш нарыг Өдөр өнжүүлэх ажиллахыг хориглосон

img

 

 

Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлттэй танилцаж, холбогдох албаны хүмүүстэй уулзаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Бид наймдугаар сарын 30-нд хүүхэд хамгааллын талаар ярилцаж, үүрэг даалгавар өгсөн. Иргэд, эцэг эхчүүдээс их өргөдөл ирдэг, УИХ-ын эмэгтэй гишүүдээс албан бичиг ирсэн. Хэд хэдэн асуулт байна.  БСШУСЯ-нд хүүхдийн аюулгүй байдлын талаар стандарт боловсруулах үүрэг чиглэл өгсөн. Энэ үүрэг чиглэлийг яагаад боловсруулж дуусахгүй байна вэ? Эрсдэлгүй сургууль харагдахгүй байна. Эрсдэлгүй байлгах боломж байна уу? гэсэн асуултад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан:

 

-Улсын хэмжээнд эрсдлийн үнэлгээг хийж байгаа. 88 хувьтай байна. Их эрсдэлтэй үнэлэгдсэн улсын хэмжээний 65 сургууль байна. Сургуулийн дээвэр, биеийн тамирын талбай зэргийг засварлаж, эрсдлээс хамгаалах засвар үйлчилгээ хийж байна. Эрсдлийн үнэлгээг хийсний үр дүнд дээвэр, цахилгаан, сантехникийн засварт хөрөнгө хуваарилж байна. Ирэх 11 дүгээр сард дахин шалгалт явуулна. 

 

БСШУСЯ-ны газрын дарга н.Мягмар:

 

-Малчны хүүхдийг 6 настай сургуульд хамруулахыг эцэг эхээс нь асууж байгаа. Элсэлтээ хойшлуулсан малчны 1335 хүүхэд байна. Малчны хүүхдийг аюулгүй орчинд суралцуулахад анхаарч байна. 

 

Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Өдөр өнжүүлэхэд хяналт ямар байна вэ? Төлбөр хангалттай хэрнээ эргээд хянах орчин байхгүй байна?

 

БСШУСЯ-ны газрын дарга н.Мягмар:

 

-БСШУСЯ-наас үүнд анхаарч байгаа. Бид Засгийн газарт санал оруулсан байгаа. Сургууль дотроо өдөр өнжүүлэх ажиллуулвал яам хариуцаад явъя гэж байгаа. 

 

Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Нийслэлд ямар мэргэжлийн багш дутагдалтай байна вэ? Гэр хорооллоор уулзалт хийгээд явж байхад эцэг, эхчүүд мэргэжлийн бус бага ангийн багш хичээл зааж байна гээд байгаа.Өдөр өнжүүлэхийг нийслэлд яаж цэгцлэх вэ? Ямар ч  хяналтгүй байна. 

 

Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн:

 

-Бага анги, хөгжмийн багшийн хэрэгцээ дутагдалтай байгаа. Хөгжмийн багшийн хувьд 90 хувь нь мэргэжлийн бус. Бага ангийн багшийн хувьд нийслэлийн хэмжээнд дутагдалтай байгаа. Бага ангийн багш нарыг давхар өндөр өнжүүлэх ажиллуулахыг хориглосон байгаа. 

Уулзалт үргэлжилж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Давхар мөлжлөг гэдэгтээ санал нэг байна
2018-10-10
зочин:
Багш дутагдсандаа бишээ хамгийн гол нь авилга авах гээд ажилд авдаггүй юм.баснамын бодлого сургууль барих төсөв цалин мөнгөө өөрсдөө хувааж идээд зохих юманд зарцуулдаггүй .3 ангийг1анги болгоод .1багшид400 өгч ажиллуулж байгаа нь мөлжлөг мөн .
2018-10-09
зочин:
Яг одоо цагт ерөнхий боловсролын сургуульд цалин аваад ажиллаж байгаа бага ангийн багш нар өдөр өнжүүлэх маш буруу.яам энэд хяналт тавих хэрэгтэй. Өглөө ангийнхаа хүүхдүүдэд хичээллээд үдээс хойш тэднийгээ өдөр өнжүүлж байна гээд басэцэг эхээс нь төлбөр авч дээр нь улсаас цалин авч сард өндөр ашиг орлоготой сэргэлэн ч юм уу зальтай ч юмуу задарсан ч юм уу ядарсан ч юм уу багын багш менежэр олон байдаг .Харин тэтгэвэрт гарсан багын багш нар өдөр өнжүүлж.болно. Үүнд яам оролцоод орлогыг нь хуваалцах гээд байх маш буруу бараг ман намын шунал цухалзаж байна.Нөгөө талаас хэлэхэд буцаад социализмдаа оруулаад энэ ч болохгүй тэр ч болохгүй гээд ардчиллалын эрх чөлөө бүрэн устаад байнаа гэж харж байна.Цогзолмаа өдөр өнжүүлэх ажлуулж чадахуу .яам савраа тат урдах ажлаа хий .сургууль барь 1ангид25хүүхэд байхаар яг болно. Одоо 50-70хүүхэд байдаг нь нормоос 2-3дахин их байна. ГОЛ ажлаа хий.!!!
2018-10-09
юу болоод байнаа бсшус яам !!!
2018-10-08
ЭНЭ ОДОО ЮУ ГСЭН ҮГ ВЭ ЯАМ ОДОО ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ АЖИЛЛУУЛНА ГСН ҮГ ҮҮ АРАЙ ДЭНДЛЭЭ:
''Сургууль дотроо өдөр өнжүүлэх ажиллуулвал яам хариуцаад явъя гэж байгаа. ''
2018-10-08
Эркай:
Ерөнхийлөгч санал санаачилга гаргаж болно, үүрэг даалгавар өгөх өгөх эрхгүй дээ хөөрхи
2018-10-08
Зочин:
Гүүд нэйборс Монгол байгууллагын учрыг олчихоод хүүхэд хамгаалал ярьвал яасан юм бэ?????? Хүүхдийн эрхийг асар их зөрчдөг байгууллагаас мөнгө авчихаад хэдэн төрийн байгууллага нь амаа таглуулах юм ааа
2018-10-08
зочин:
Гадны шашны байгууллага хүүхэд зараад мөнгө олоод санхүүжилт нэрээр цацааад байгаагаа цэгцлээч ээ...худлаа дүр эсгэсэн хэдэн хүүхэд хамгааллын сүлжээ байгууллага, хүүхдийн төр захиргааны байгууллага нь хамтарч ажиллахаа больчихвол яасан юм бэ...ёстой мөнгө цагаан нүд улаан юм аа
2018-10-08
зочин:
Гадны шашны байгууллага хүүхэд зараад мөнгө олоод санхүүжилт нэрээр цацааад байгаагаа цэгцлээч ээ...худлаа дүр эсгэсэн хэдэн хүүхэд хамгааллын сүлжээ байгууллага, хүүхдийн төр захиргааны байгууллага нь хамтарч ажиллахаа больчихвол яасан юм бэ...ёстой мөнгө цагаан нүд улаан юм аа
2018-10-08