“Хөдөө аж ахуйн давхар даатгал” компанийн нэрийг өөрчиллөө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компанийн нэрийг “Үндэсний давхар даатгал” компани болгон өөрчлөв. Үндэсний давхар даатгалын тогтолцоо бүрдүүлэх зорилгоор компанийн нэрийг өөрчилсөн байна. Ингэснээр гадаадын давхар даатгалд шилжүүлж байгаа эрсдэлийн тодорхой хувийг дотооддоо хариуцаж, даатгалын зах зээлийн хэмжээ 3.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзжээ.
“Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна” гэсэн Үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг хангахаар Засгийн газраас санаачлан 2014 онд “Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль”-ийг УИХ-аар батлуулсан аж. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компанийг байгуулжээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ