АЙМШГИЙН КИНО үзсэн ч АЙХГҮЙ байх арга

img

Тун удахгүй сүнсний баяр болно. Мэдээж энэ өдөр сүнснүүд “амилж” эргэн тойрныхоо айлгадаг. Уг баярын салшгүй нэг хэсэг бол АЙМШГИЙН КИНО үзэх. Та энэ төрлийн кино үзэх дургүй ч гэлээ сүнсний баяраар үзэж болзошгүй. Тиймээс та аймшгийн кино үзснийхээ дараа айхгүй байх зөвлөгөөг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Хэрвээ сүнс, ад чөтгөрөөс айдаг бол ганцаараа аймшгийн кино үзэхгүй байхыг зөвлөж байна.

 

Алхам №2

 

 

Аймшгийн кино үзээд таныг айлгасан тэрхүү үйл явдлаа мартаж чадахгүй, шаналж байгаа бол хайртай дотны хүнтэйгээ ярилцаарай. Киноны үйл явдал зэргийг ярьж өгөөд, таныг айлгаж буй тэрхүү зүйлийг “утаа” мэт замхруулаарай. Та энэ бүхнийг ярьсаны дараа таныг айлгаж буй тэрхүү хий хоосон зүйл үгүй болно гэдэгт итгэлтэй байна.

 

Алхам №3

 

 

Дотроо төсөөлөн бод. Тухайн киноны хамгийн айлгасан дүрийг хүн эсвэл дуртай жүжигчин эсвэл жүжигчнээс төсөөлөн бод. Мэдээж хэрэг та дуртай дуучин, жүжигчнээсээ айхгүй шүү дээ.

 

Алхам №4

 

 

Айгаад байвал гүнзгий амьсгаа аваарай. Энэ үйлдэл танд туслах болно.

 

Алхам №5

 

 

Аймшгийн кино үзээд үйл явдлыг нь мартаж чадахгүй байгаа бол та хүүхэлдэйн кино үзэхийг зөвлөж байна.

 

Алхам №6

 

 

Мөн таныг хөгжөөх нэвтрүүлэг, хайртай амьтныхаа бичлэгийг үзээрэй. Эдгээр бичлэгүүд айдсыг үгүй хийнэ.

 

Алхам №7

 

 

Дуртай дуугаа сонсох. Энэ мэдээж үр дүнтэй арга.

 

Алхам №8

 

 

“Ганцаараа унтаж чадахгүй байна” гэдгээ гэр бүлдээ хэлээд хамтдаа унтах.

 

Алхам №9

 

 

Унтахдаа өрөөнийхөө хаалгыг онгойлгоод унтах. Танд илүү амар байх болно.

 

Алхам №10

 

 

Харанхуйд унтаж чадахгүй байгаа бол гэрлээ асаагаад унтаарай. Энэ нь танд тухтай байх болно.

 

Алхам №11

 

 

Хайртай амьтан эсвэл чихмэлтэйгээ хамт унтаж, айдсыг үлдэн хөөгөөрэй.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сараа:
Гайгүй байна
2021-04-08
zgr l uzehgui l bn biz
2018-10-15