С.Эрдэнэ: МАН амлалтаасаа дандаа ухардаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна. УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн зөрчсөн гэж ҮХЦ дүгнэжээ. Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах санал хураалтын товыг тогтоосон УИХ-ын тогтоолыг ҮХЦ хууль зөрчсөн гэж үзэн түдгэлзүүлсэн юм.
Байнгын хороогоор дээрх асуудлыг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. ҮХЦ-ийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан оролцсон юм. ҮХЦ-ийн дүгнэлтийг Цэцийн гишүүн УИХ-ын чуулганд танилцуулж болдог, харин УИХ-ын гишүүний асуултад хариулдаггүй заалттай аж. Тиймээс хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хариулав.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Дорноговь аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль ирц хүрээгүй, дахин явуулахаар болчихоод байхад МАН ялсан мэтээр худлаа ярихаа болих хэрэгтэй. МАН дандаа амлалтаасаа ухардаг. ҮХЦ-ийн өөрийн хүмүүсээр төлөөлүүлж асуудлыг хойшлуулж байна. Сонгуулийн хуулиар нөхөн сонгууль зурадугаар сард явахаар байгаа. Тиймээс О.Баасанхүү гишүүний яриад байгаа саналаар нөхөн сонгууль явуулах хугацааг өөрчлөөд асуудлыг шийдэх хэрэгтэй. Иргэдийн худалдан авах чадвар суларч байна. Хоёр жил гаруйн хугацаанд та бүхэн санал ширээтэй зууралдлаа. Ийм нөхцөл байдалд нөхөн сонгуулийг хойшлуулж Хэнтийн 10 мянга гаруй сонгогчдын эрхийг зөрчиж байна. Энэ чинь Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж байгаа шүү.
-Нэг жилийн дотор дахин сонгууль явуулж болохгүй гэдэг заалт хуучин хуульд байсан. Одоогийн үйлчилж байгаа хуулиас олохгүй байгаа юм. Тиймээс хуулинд өөрчлөлт оруулж, хэлэлцэх хэрэгтэй гэж ярьсан. 12 дугаар сард шийдэл гаргах хэрэгтэй.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Тангараг өргөсөн төрийн албан хаагчийг жирийн иргэнтэй адилтган сонгогдох, сонгох эрхийн асуудлыг хөндөж болохгүй. Сонгуулийн ажлын хэсгээс Я.Содбаатар гишүүнийг чөлөөлөх хэрэгтэй.
-Энэ асуудлыг хэлэлцсэн. Сонгууль болохоор улстөрд ороод ялагдахаараа төрийн албанд ордог тал байна. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс улстөрд ороод эрсдэл үүсвэл дахиж төрийн албанд оруулахыг хориглох хэрэгтэй гэхээр өөрсдөдөө давуу эрх олголоо гээд байдаг. Үүнийг дахиж хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Хэнтий аймагт бүтээн байгуулалт өрнөөгүй гэж Б.Пүрэвдорж гишүүн хэллээ. Түүн шиг худлаа зүйл байхгүй. Эдийн засаг өсөлттэй байх үед сургууль, цэцэрлэг, гүүр гээд сум бүрт бүтээн байгуулалт хийгдсэн. Харин 2012 оноос зогсоод байсан. Харин 2017 оноос эдийн засагт нааштай эргэлт гарсан тул 2018 оны төсөвт мөнгө суутгасан.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, санал хэлж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ