Чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар ҮХЦ-ийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэн, хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэв. Уг дүгнэлтээр УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрсөн гэж Цэц дүгнэсэн байлаа.
Дараагаар нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэн, хэлэлцэхийг дэмжлээ.
Үдээс хойшхи чуулганы хуралдаан 15.00 цагт эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ