Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав.
Дараагаар нь Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ конвенцид нэгдэн орсноор санхүүгийн маргаантай асуудлыг Арбитрийн шүүхээр шийдэхэд тусламж болох, арбитрч нэр дэвшүүлэх боломжтой болох ажээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ