Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусыг танилцуулна

img

09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчид Цус сэлбэлтийн судлалын үндэсний төвийн Сүхбаатар төвд / Улсын нэгдүгээр эмнэлгийн ард/ цусаа хандивлах арга хэмжээ болно. Холбоо барих дугаар: 91119838

 

09.00 цагт ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд "Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа:Онол, практикийн асуудал"
олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. 

 

09.30 цагт Хан-Уул дүүргийн IBIS STYLES зочид буудлын 6-р давхрын хурлын танхимд  “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний дөрөв дэх удаагийн хэлэлцүүлэг эхэлнэ. Холбоо барих утас: 9888 0888

 

10:00 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулгад Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд асрамж, халамжийн төвүүдийн хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг, соёл гоо зүйн хүмүүжил олгох “ДУУГААР ХӨЛӨГЛӨСӨН ИРЭЭДҮЙ” урлагийн наадмыг 7 дахь жилдээ зохион байгуулна. Харилцах утас: 94839684, 99736124

 

10.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол машин үйлдвэр МОН-30-ийн монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны нээлтэд оролцоно.

 

10:00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос Энэ бямба гарагт зохион байгуулагдах бүх нийтийн "Дугуйн өдөр" арга хэмжээний талаар хэвлэлийн хурал хийнэ. 


11:00 цагт ХУД-ын Спортын ордонд Нийслэлийн 379 жилийн ойг угтаж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 6 төрөлт спортын тэмцээн зохион байгуулна. Утас: 325044

 

11.00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 9 сарын статистик мэдээллийг Засгийн газрын III байр, B1 давхрын Мэдээллийн танхимд танилцуулна.

 

11.00 цагт MN-Мэдээллийн төвд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон Нийтийн аж ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоод болон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудтай хамтран Нийтийн аж ахуйн салбарын 87 жилийн ойг тохиолдуулан “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдрийг 5 дахь жилдээ зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

 

16.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд Люксенбургийн их гүнт улсын засгийн газрын буцалгүй тусламжаар хэрэгжиж буй “ Монгол улсын зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах МОН/006” төслийн санхүүжилтээр олгогдох зүрхний хэт авиан аппаратыг 10 аймагт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Утас: 86885060, 90082028

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ