"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлыг хахууль авч байхад нь саатуулжээ

АТГ-аас өчигдөр буюу 2018 оны аравдугаар сарын 14-ны өдөр Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан байна.
Тус компанийн захирал болон хахууль өгсөн этгээдийг ч мөн баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр хагас тэрбум төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь таслан зогсоосон гэх мэдээлэл байгаа ч авлигын хэмжээ нотлогдоогүй байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
АТГ-аас энэ сарын 5-ны өдөр Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх болон дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан үндэслэлээр саатуулсан. Мөн "Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэд 2018.10.10-ны өдөр АТГ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ