Модонд дүүжлэгдсэн таван настай хүүгийн амийг аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрх хайрхан” ууланд 10.14-ний өдрийн 13 цагийн орчим 3 хүүхэд гараад 2 хүүхэд нь буцаад ирсэн 5 настай, эрэгтэй хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг 11.14-ний өдрийн 20:55 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, нэмэлт дуудлагаар НОБГ-ын 54 алба хаагч, ҮАБ-ын 24 алба хаагч, Нийслэлийн Цагдаагийн газрын 5 алба хаагч, БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 75 алба хаагч, ар гэрийнх нь 5 хүн, нийт 169 хүн, 15 техник хэрэгсэл, 1 эрэлч нохойтойгоор эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 10.11-ний өдрийн 00:57 цагт гэрээсээ 2 км орчим зайд “Баянзүрх” хайрханы хойд талд “Хар хошуу” гэдэг газраас БЗД-ийн 11 дүгээр хорооны оршин суугч Т /5 настай, эрэгтэй/-ын хөлний дунд чөмөг нь хугарсан, толгой ил шархтай, осголтын байдалтай байсныг олж, анхны тусламж үзүүлж, ГССҮТ хүргэж өгсөн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ