"Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнийг батлан даалтад гаргажээ

БСШУСЯ-ны харьяа, олон улсын хөтөлбөрийн сургалттай "Шинэ эхлэл" лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд саатуулсан тухай өмнө нь мэдээлсэн.
Түүнийг 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжэээ авсан бөгөөд Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгасан байна.
Өнгөрсөн баасан гарагт түүнийг 48 цаг саатуулах хугацаа дуусч Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих хүсэлтээ харьяа дүүргийн шүүхэд хүргүүлсэн ч Баянгол дүүргийн шүүхээс Л.Эрдэнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзсэн байна. Улмаар түүнийг батлан даалтад гаргажээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ