Цагдаагийн алба хаагч хагалгаанд оржээ
2018-10-16

Цагдаагийн байгууллагаас ажил үүргээ гүйцэтгэж яваад хүнд гэмтсэн цагдаагийн талаар мэдээлэл хийлээ. Одоогоор цагдаагийн биеийн байдал хүнд байгаа аж. Тэрбээр өнөөдөр 10.00 цагт хагалгаанд орсон байна.

 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлх орчимд гэмт хэрэг үйлдэн, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүд нуугдаж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 15-ны өдөр иржээ. Энэ дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн II хэлтсийн Бэлх-114 чиглэлийн алба хаагчид тухайн газарт очсон байна. Тэгэхэд залилангийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээд Prado маркийн машинаар зугтах үедээ цагдаагийн алба хаагчид хүнд гэмтэл учруулсан байна.

 

Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт шуурхай ажиллагаа зохион байгуулж, 45 настай  Б.Энхбаяр, 25 настай Т.Лундаа нарыг Майхан толгой орчмоос дайчлан барьжээ. Б.Энхбаяр нь их хэмжээний хохиролтой залилангийн гэмт хэрэг үйлдэн, эрэн сурвалжлагдаж байсан аж.

 

Гэмт этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 1.2.9-д зааснаар ажил үүрэгтэй нь холбогдуулан хүнийг алахыг завдсан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаж байна гэдгийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
a:
shiitgeh heregtei
2018-10-16