Хагалгаа амжилттай болсон ч биеийн байдал хүнд байна


Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд өчигдөр /2018.10.15/ 11:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан хэрэг гарсан.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн боловч ухаан ороогүй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад өнөөдөр /2018.10.16/ хагалгаанд орсон талаар ЦЕГ-аас мэдээлсэн.
Тэгвэл тун саяхан буюу 12.55 цагийн үед хагалгаанаас гарсан бөгөөд хагалгаа амжилттай болсон. Хагалгаа амжилттай болсон ч биеийн байдалд дөнгөж сая хүндрэл гарсан гэж байна. Хагалгааны дараах хүндрэлээс үүдэн найдваргүй болсон байна" хэмээн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ