Гар утасны хулгайчийг үйлдэл дээр нь илрүүлжээ

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өнөөдөр /2018.10.16/ өглөө 07:00 цагийн орчимд иргэн М нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлаас нийтийн тээврээр үйлчлүүлэх гэж байгаад "Лжи-Ви" гар утсаа алдсаныг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд суух 35 настай, эрэгтэй Х гэгч нь хулгайлсныг үйлдэл дээр нь илрүүлжээ.
Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ