Амь эрсэдсэн цагдаагийн ар гэрт буцалтгүй тусламж олгов

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь эрсэдсэн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлд тус дүүргийн Засаг даргын захирамжаар буцалтгүй тусламж олгожээ.
Буцалтгүй тусламжийг өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа нар ар гэрт нь хүлээлгэн өгч, талийгаачийн ах дүү, гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд /2018.10.15/ Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулсны улмаас цагдаагийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсан юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ