Х.Нямбаатар:Би О.Баасанхүүд хоёр жил доромжлууллаа

УИХ-ын чуулганаар ирэх оны улсын төсвийн төслийн тухай хуулийн дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж байлаа. УИХ-ын гишүүд хэлэлцэж байгаа асуудлаас өөр сэдвийг чуулганы хуралдааны үеэр хөнддөг. Гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хуультай холбогдуулан Х.Нямбаатар гишүүнийг шүүмжилдэг.
Энэ удаад гишүүн Х.Нямбаатар чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой асуулт тавих үедээ "УИХ-ын дарга аа, Би энэ О.Баасанхүү гишүүнд хоёр жил доромжлууллаа. Өөрийг нь оймсондоо хавчуулж УИХ-д оруулж ирсэн даргаа ч доромжилно. Намынхаа, өөрийг нь сонгосон Эрдэнэтчүүдийнхээ эсрэг бусадтай нийлж явна. УИХ-ын гишүүдэд үнэтэй зураг шахна. Аваагүй хүнийг нь доромжилно. 1960 оноос хойш Монгол Улсад үйлчилсэн Эрүүгийн хуулиудыг би судалж үзсэн. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг заалт өөрчлөгдөөгүй. Гэтэл хүн гүтгэж, доромжлоод байна хэмээн ширүүхэн хэлээд, хэлэлцэх асуудалтай холбоотой яриагаа үргэлжлүүллээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ