Тун удахгүй сүнсний баяр болно. Та энэхүү баяраар нүүрээ хэрхэн будахгүй мэдэхгүй бол энэхүү зөвлөгөөг дагаарай. Энэ талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1
Та эхлээд нүүрээ сайтар цэвэрлээд будахад бэлтгээрэй. Та өдөр бүр хийдэг нүүр будалтаа энэ удаад арай тод, хурц болгох хэрэгтэй. Хурц, тод будалт л энэ баярын утга учир юм. Мэдээж хэрэг энэ баяраар энгийн даруухан байх боломжгүй учир та өөрийгөө өөрчлөхийг хичээгээрэй.
Алхам №2
Та өөрийн будалтадаа сэтгэл хангалуун, нэмэх шаардлагагүй гэж үзэж буй бол одоо хүмүүсийг айлгах ажиллагаагаа эхлүүлэх хэрэгтэй. Та эхлээд зовхиноосоо бага зэрэг дор өөрийнхөө хөмсөгтэй яг адилхан хөмсөг зур. Хэмжээ, өнгө гээд л бүх зүйл адилхан байхыг анхаараарай.
Алхам №3
Хөмсгөө амжилттай зурсан бол одоо хамгийн хэцүү хэсэг болох нүднийхээ хар зургийг гаргаарай.
Алхам №4
Цаасан дээр хүртэл нүд зурах амаргүй. Тэр тусмаа царай дээрээ өөрийнхөө нүдийг зурах амаргүй.
Алхам №5
Нүднийхээ тойргийг гаргасан бол дотрыг нь цагаан тениэр будаарай.
Алхам №6
Одоо та нүднийхээ өнгийг гаргаад өөрийнхөө нүдийг будсан жинхэнэ будалтаа давтан хийх учиртай. Хэрвээ та сормуус наасан бол зурсан нүдэндээ хүртэл сормуус наана. Бүх зүйл ижилхэн байх учиртай.
Алхам №7
Нүдээ будаж дууссан бол одоо хамраа зураарай. Хамар мөн адилхан байхаас гадна зурагт байрлаж буй хэсэгт хамраа зураарай.
Алхам №8
Одоо уруулаа зураад, уруулаа будахдаа хэрэглэсэн уруулын будгаараа зурсан уруулаа будна. Уруулаа жинхэнэ мэт харагдуулахыг хүсч буй будагныхаа өнгөтэй адилхан уруул хүрээлэгч хэрэглээрэй. Төгсгөлд нь та нүүр будалтадаа тохирсон төгс хувцсаа сонгоорой.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |