Гэмт этгээдүүдийн халдлагад өртөж амь насаа алдсан талийгаачтай салах ёс гүйцэтгэх арга хэмжээ Нийслэлийн цагдаагийн газарт 5:00-6:00 цагийн хооронд боллоо. Салах ёс гүйцэтгэх ажиллагаанд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн болон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов.
Ерөнхий сайд талийгаачийн ар гэрт нь байрны асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсноо салах ёс хийх үед оролцох үедээ мэдэгдлээ. Талийгаач Дансрангийн Батсайхан нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажилласан манай шилдэг алба хаагчдын нэг байв.
Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд /2018.10.15/ Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулсны улмаас цагдаагийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсан юм.
Г.Сүрэн
Уншиж байна |