Б.Пүрэвдорж: МАН-ынхан ажил хий л дээ

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Авто замын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.Дараагаар нь цөөнхийн бүлгийг төлөөлж УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж дүгнэлт танилцууллаа. Тэрбээр:
-МАН-ынхан ажил хий л дээ. АН эрх барьж байх үедээ “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн автозамыг шинэчилсэн. МАН эрх барьж байх үедээ АН-ын хийсэн ажлыг 20 жилд хийхээр явцтай байна. Монголд зам барих нь авлига авах, төрөөс тэрбумтан төрүүлэх, төр засгийн өндөр албан тушаалд хүрэх хөшүүрэг болсныг олон жил ярих боллоо.
Гэтэл автозам нь хөгжлийн хөшүүрэг байдаг. Байгальд орчинд ээлтэй байхаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй байна. Сүүлийн үед төрийн тогтворгүй байдлын хүрээнд нийгмийг цочроосон асуудал гарч байна. Тухайлбал, ЗТХЯ-ны Газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрлээ. Зам тээврийн салбарт гарч байгаа төмөр замын тээврийн хариуцлагагүй байдал бол Монгол төрд хариуцлагагүйн зуд нүүрлэсний тод жишээ юм.
Автозамын салбарт 8000 орчим хүн ажиллаж байгаагаас 900 гаруй нь мэргэжлийн инженерүүд байна гэлээ. Мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн бүлгийн гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ