Б.Батзориг: Улаанбуудай, төмсөө дотоодоосоо 100 хувь хангана

img
Гэрэл зургийг MPA.mn

 

БОХХАА-н Байнгын хорооны даргын  удирдамжаар Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумын газар тариалангийн бүс нутагт байнгын хорооны  гишүүд, ажлын албаны ажилтнууд болон ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, ХХААХҮ-ийн сайд тус яамны газар хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг  намрын ургац хураалтын явцтай танилцан орон нутагт ажиллаад ирсэн байна. 

 

Байгаль орчин,  хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны  гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Энхбаяр нарын Газар тариалангийн бүс нутагт байнгын хорооны гишүүдийг ажиллуулах, намрын ургац хураалтын явцтай газар дээр нь танилцах  хүсэлт тавьсны дагуу тус байнгын хороо, ХХААХҮ-ийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг газар тариалангийн бүс нутагт ажиллалаа. 2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13.0 мянган га-д төмс, 8.3  мянган га-д хүнсний ногоо, 69.8  мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Хэдийгээр байгаль, цаг агаараас шалтгаалсан хэд хэдэн  хүндрэл гарсан ч улсын хэмжээнд нөлөөлөхүйц хохирол учраагүйг салбарын сайд онцолж байна

 

Энэ жилийн тухайд га-гаас авах ургацын хэмжээ харьцангуй өссөн. Тодруулбал, өнгөрсөн онд нэг га-гаас 8,48 центр үр тариа хураан авч байсан бол 2018 онд нэг га-гаас дунджаар 14 центр үр тариа хураан авч байна. Одоогийн байдлаар 48.2 мянган га-г ангилан хадаж нийтдээ 257.1 мянган га-гаас 342.1 мянган тонн үр тариа, үүнээс 330.4 мянган тонн улаанбуудай,  12.8 мянган га-гаас 160.1 мянган тонн төмс, 8.2 мянган га-гаас 91.8 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 75.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 98.8 хувийн явцтай байна. 7-р сарын сүүлчээс 8 –р сарын дунд хүртэл үргэлжлэн орсон бороо хур, мөн 9-р сарын эхэн дунд үед орсон цаснаас шалтгаалж 80 орчим мянган га талбай эрсдэлд орсноос  30 орчим мянган га нь ногоон тэжээл рүү шилжсэн юм. Үүнтэй холбогдуулаад ХХААХҮЯам ОБЕГ-т өвс тэжээлийн нөөцдөө ногоон тэжээлийг авах тухай санал хүргүүлсэн юм. Хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллах үеэрээ энэ асуудлыг шийдвэрлэлээ.

 

Хамтарсан ажлын хэсгийн гишүүд Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцсан. Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь  “Атар трейд” ХХК-ийн  ургац хураалтын явц,  мөн суманд баригдаж буй тариалангийн талбайн хашаажуулалтын ажлын явцтай танилцаж, “Гацуурт” ХХК-ын ургац хураалт, эрчимжсэн МАА-н үйл ажиллагаатай Зүүнбүрэн сум дахь   “Алтан тариа” ХХК-ийн  сүүний үхрийн фермийн үйл ажиллагаатай тус тус танилцсан юм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ