Зургийн цомгоо ЧИМЭХ зураг ГАЙХАЛТАЙ зураг авахуулах арга
Зургийн цомгоо чимэх зураг хэрхэн авахуулах талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1

Та гайхалтай зурагтай болохын тулд хамгийн эхэнд мэргэжлийн гэрэл зургийн студийг сонгох хэрэгтэй.
Алхам №2

Нүүрээ бага зэрэг будаж, байнга өмсдөггүй хувцсаа өмсвөл зураг дээрээ та гайхалтай харагдах болно.
Алхам №3

Зургаа авахуулахаасаа өмнө та ус ууж болно. Учир нь зураг авахуулах үед их сандардаг учир нэг аяга хүйтэн ус уухад гэмгүй.
Алхам №4

Биеэ барихгүй өөртөө тухтай байрлалаа сонгож, зургаа авахуулахыг зөвлөж байна.
Алхам №5

Гэрэл сайтай газар зураг авахуулах хэрэгтэй.
Алхам №6

Инээмсэглэх хэрэгтэй. Инээмсэглэл таны зургийг яг л нар мэт гэрэлтүүлэх болно.
Алхам №7

Мэдээж хэрэг та зурагчиндаа итгэх хэрэгтэй.
Алхам №8

Төгсгөлд нь зургийг тань бага зэрэг фотошопоор янзлаж болно. Бага зэргийн засвар таны зургийг төгс болгоно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ