Г.Солтан: Гэр гэдэг чинь нүүдэлчин малчдад л хэрэгтэй

УИХ-ын өргөдлийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов.
Дараагаар нь гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Энэ хуралдааны үеэр гишүүн Г.Солтан санал хэлж, “хэлд оров”. Тэрбээр парламентын гишүүнээр сонгогдсоноос хойш хуралдаандаа оролцдог ч хэлэлцэх асуудалд байр сууриа хэлээд байдаггүй “ам нь үдээтэй” гишүүдийн нэг байлаа. Тэрбээр утааг бууруулах асуудлаар “Утааг багасгана гээд реклам явж байсан. Индукцийн арга сайн арга гэж бодсон. Индукцийн аргаар утааг багасгах техникийн нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Гадаад улс орнууд руу явж, судлаач. Токио,Берлин яаж утаанаасаа салсан байна. Гэр гэдэг чинь нүүдэлчин малчдад л хэрэгтэй болохоос суурин амьдралтай хүмүүст хэрэггүй” хэмээлээ.
УИХ-ын гишүүн Г.Солтантай холбоотой асуудал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэр бүр сөхөгдөөд байдаггүй байсан. Харин саяхан түүний хамаарал бүхий "Монгол шаазан" компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан нь тодорхой болсон юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ