Хийн болон үрлэн сумтай бууг ч бүртгүүлэх шаардлагатай

Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу цагдаагийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тооллогыг аравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд зохион байгуулж байна.
Заасан хугацаанд бүртгэгдээгүй галт зэвсгийг шинээр бүртгэх, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, эрэн сурвалжлагдаж буй галт зэвсгийг олж тогтоох арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Галт зэвсгийн тооллого явагдах хугацаанд бүртгэлгүй галт зэвсгийг торгууль, хураамжгүйгээр хүлээн авч, бүртгэж байгаа аж.
Галт зэвсгийн тооллогод хамрагдахдаа:
Иргэн, хулуийн этгээд өөрийн биеэр оршин суугаа нутаг дэвсгэртээ хандана
Иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ
Галт зэвсгийг аюулгүй байдлыг хангаж биетээр нь авч бүртгэл, тооллогод хамруулна.
Хууль бусаар галт зэвсэг, сум худалдах, худалдан авах зөрчил нэлээдгүй гардаг. Хууль бус худалдан авалт хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж, галт зэвсгийн тооллогод идэвхитэй хамрагдахыг уриалж байна.
Мөн галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл буюу хийн шахуургатай хийн буу, үррлэн сумтай буу, хавчаахай, нумт буунууд иргэдэд байдаг. Эдгээр буу нь бүртгэлгүй бол холбогдох материалыг бүрдүүлэн ирж Нийслэлийн цагдаагийн газарт хүрэлцэн ирж бүртгүүлэх шаардлагатай тул галт зэвсгийн тооллогод идэвхитэй хамрагдахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Галт зэвсгийн тооллого арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл хугацаанд явагдана.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ