Цамбагаравын ард байрлах балгасыг буулгаж байна

Нийслэлийн Газрын албанаас "Явган зам" аян өрнүүлж буй. Аяны хүрээнд явган замыг хаасан барилга байгууламж, хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлж буй.
Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын ард байрлах гурван давхар барилгын балгасыг буулгаж байна. Тус барилга нь явган хүний замыг хааснаас гадна олон жил хотын өнгө үзэмжийг дордуулсан балгас юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ