Нийслэл хотноо 7-9 хэм дулаан

img

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь, талын нутгаар салхи, шуургатай байна.

 

 

2018 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм, Алтайн өвөр говиор 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 7-9 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ