Д.Эрдэнэбат : Би нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй

img

 

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын нэр бүхий гишүүдийг ЖДҮ-ийг дэмжих сангаас 1.4 тэрбум хүртэлх зээлийг авсаныг зарласан. Мөн үүнтэй зэрэгцээд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайд байхдаа тушаал гаргаж,  ЖДҮ сангаас өөрсдийн намын гишүүдэд зээл өгч байсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад:

 

-Аж үйлдвэрийн сайд байх хугацаанд ЖДҮ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зээл олгох нь миний үүрэг байсан. Энэ үүргээ биелүүлэхэд надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд энэ бузар улс төрийн үйл ажиллагаандаа миний гэр бүлийг битгий татан оролцуулаарай.  Би сайд байхдаа болон өмнө нь өөрийн болон гэр бүлийнхээ эзэмшдэг компани дээр нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй. Энэ нь өөрөө ёс зүйгүй үйлдэл гэдгийг би сайн мэднэ. Аливаа нэгэн зээл олгогдоход тухайн салбарын сайдын гарын үсэг зурах нь зайлшгүй үйлдэл. 

 

 Бүх зээл олгосон жагсаалт миний гар дээр одоо ч байна. Энэ зээлийн 60-70 хувь нь жирийн иргэдийн зээл байгаа. 2016 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 200 тэрбум төгрөгийн зээл олгох байсан ч Засгийн газар мөнгөгүй байсан учраас зээл олгогдоогүй. Энэ хооронд хүлээгдэж байсан бодлогын зээлүүд олгогдож байсан бөгөөд бүх жагсаалт нь ил байгаа. Засгийн газрын 2015 оны 26 дугаар тогтоол гарч, ЖДҮ-д зориулж есөн хувийн хүүтэй зээл, зөвхөн арилжааны банкаар дамжиж олгогдсон.  Энэ үед бүх зүйл сонгон шалгаруулалтаар явсан. Ер нь бол өнөөдрийн энэ улстөрчдийн үйлдэлтэй өмнө нь авсан жирийн иргэдийн зээлтэй холбож тайлбарлах нь зохимжгүй гэж бодож байна. Өнөөдрийн олгогдож байгаа зээл нь зохион байгуулалттай, бодлогоор олгосон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэдгийг АН хэлж байгаа юм гэлээ.  

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болормаа:
ТА НАР МЭДЭЭЖ ЮУ ГЭЖ ӨӨРИЙНХӨӨ НЭР ДЭЭР АВАХ ВЭ.ХЭНИЙГ ХУУРААД ХУЦААД БГАА ХУЛГАЙЧУУД ВЭ .
2018-10-30
Ямар шуналтай хүн бэ:
Өөртөө өгч байгаагүй бусдын гараар могой бариулж байсан учраас шорон руугаа марш
2018-10-29
Мал биш:
Ард түмнийг басан доромжлоод байх үе өнгөрсөөн агаа.Таныг зээл аваагүйг мэдэхтэйгээ.Өгсөн асуудал чинь хэд хэдэн хууль зөрчцөн байна.Өөр улсад цаг үед амьдарч байсан бол таны толгойг тас цавчих байсан
2018-10-29
Өвгөн:
Яарч журам, дүрэмгүй мөнгө өгдөг тун сайн хүн юм аа, тэр дүрэм энэ тэр нь байгаагүй биз дээ хөөрхий, тийм жижиг гар биш учир тэндээс юм аваагүй, Эрдэнэтээс бол өөр...
2018-10-29
новшнууд
2018-10-29
Харин жинхэнэ хулгайч нөхөр байх шиг байна даа энэ л болж аваагүй байна гэнэ харин их сайн нуусан тул илэрхгүй л гэж даапаалж байна даа
2018-10-29
Энэ Эрдэнэбат шааж байнаа яаж улайхгүй ярьж болдог байнаа. Шудрага царайлсан хулгайч даа
2018-10-29
өөө:
Өгсөн авсан л байж таараа цэвэр хүн алга болсон ш дээ инээдтэй юм ярих юмдаа хөөрхий ГИШҮҮД эд нараас нэгийг нь ч дахин сонгож болохгүй ШҮҮ
2018-10-29
өөө:
Өгсөн авсан л байж таараа цэвэр хүн алга болсон ш дээ инээдтэй юм ярих юмдаа хөөрхий ГИШҮҮД эд нараас нэгийг нь ч дахин сонгож болохгүй ШҮҮ
2018-10-29
иргэн:
за больж үз АН МАН-ын Луйварчид Та нар хэзээ Үнэн ээ хэлж байлаа даа Та нарын үгэнд Итгээд суух тийм Монгол хүн үнэхээр байхгүй гэхэд болно Та нарын явуулж Үйл ажиллагаа Төрийн түшээдын биш Гэмт хэргийн чанартай үйл ажиллагаа гэж нэрлэнэ АН МАН-ууд өнөөдөр Ард түмнийхээ Дургүйцэл зэвүүцлыг дээд цэгт нь хүргэж байна
2018-10-29
Батаа:
Эрдэнэбат даргаа30 аас 40 хувь нь хэн гэдэг дарга нарт олгогдсон байх вэ?
2018-10-29