Эмнэлэг орохгүйгээр шүднийхээ өнгийг цайруулах НАЙМАН АЛХАМ
Шүднийхээ өнгийг цайруулах аргаас www.wikihow.com сайт нийтэлжээ.
Алхам №1

Өдөрт хоёр удаа шүдээ угаах хэрэгтэй. Энэ нт шүдний завсарт орсон хоолны үлдэгдлийг 100 хувь үгүй хийж, өнгөр тогтохоос найдвартай хамгаална.
Алхам №2

Шүдний утас хэрэглэх. Сойз хүрэхгүй амны хөндийг утас сайн цэвэрлэнэ. Утас шүдний паалан дээр тогтсон өнгөрийг арилгадаг.
Алхам №3

Ам зайлагч хэрэглэх нь шүд хорхойтохоос сэргийлнэ. Учир нь шүдний завсар орсон хоолны үлдэгдлийг ам зайлагч сайтар арилгана.
Алхам №4

Гурилан бүтээгдэхүүн, чихэр болон гаазтай ундаанаас татгалзах. Эдгээр бүтээгдэхүүн шүдийг гэмтээхээс өнгийг нь гутаадаг.
Алхам №5

Шүдний сойзоо сонгохдоо сайтар анхаарах хэрэгтэй.
Алхам №6

Шүдээ угаахдаа хүчтэй дарах хэрэггүй. Энэ үйлдэл аажимдаа шүд цооруулах эрсдэлтэй.
Алхам №7

Шүдний эмчээс байнга зөвлөгөө авах.
Алхам №8

Таны хичээл зүтгэл өөрчлөлтийг авчрах болно. Тийимээс та идэж буй хоол хүнсэндээ тогтмол анхаарлаа хандуулж, өнгө оруулагчтай бүтээгдэхүүн зэргээс татгалзаарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ