Л.Чинбатын зангараг

img

 

Сүүлийн өдрүүдэд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд болон өөрсдийн хамаарал бүхий хүмүүст зээл олгосон тухай мэдээлэл цацагдаад байна. Тухайлбал "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас буудайн урамшуулал нэрээр хоёр тэрбум гаруй төгрөг авсан тухай мэдээлэл цахим хуудсаар цацагджээ.

 

Үүнд тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан хариу тайлбар бичсэн байна. Тэрбээр "Нэр усгүй сошил хаягнуудаас ийм ташаа мэдээллийг түгээж байгааг олж харлаа. Олон жил гадаа гандаж хөдөө хөхөрч , хүүхдүүдээ хөдөлмөрийн амтаар өсгөх гэж оролдож буй миний хувьд "Авьяаслаг Монголчууд" шиг нэг нэвтрүүлэг ч хийж хүрэхгүй ийм хэмжээний мөнгө хумсалж буяндаа бузар хийх хүн бишээ. Надад хулгай хийх шаардлага байхгүй. Хулгай хийх ухамсар бол бүр ч байхгүй" хэмээн бичжээ.

 

Улсын хэмжээнд 2009-2017 оны хооронд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд 3 их наяд 850,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 26,454 төсөл ирүүлсний 18 хувьд буюу 7,536 төсөлд 835,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор 40,628 ажлын байр шинээр бий болж, 25,417 ажлын байр хадгалагдсан бол Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хүрээнд барьцаа баталгаа шаардлагатай 463 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн 102,2 тэрбум төгрөгийн зээлд 42,4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ