Махны экспортоос 195.1 тэрбум төгрөгийн орлого олжээ

img

Энэ оны есдүгээр сарын экспортын гүйцэтгэлээр ОХУ, мөн улсын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 796.5 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон Улсад 16741 тонн адууны мах, Иран Улсад 19605 тонн хонь, ямааны мах, 11031.8 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 815.2 тонн малын дайвар бүтээгдэхүүн тус тус экспортолсон байна.

 

Нэгдсэн дүнгээр авч үзвэл, оны эхний есөн сарын байдлаар нийт 31452 тонн мах экспортолж, 76.1 сая ам.доллар буюу 195.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад махны нийт экспортын хэмжээ 5900 тонноор, тэр дундаа дулааны аргаар боловсруулсан махны хэмжээ 5.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.    

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Их гийгүүлждээ муусайн лаларуудаа. Буянт малыхаа махыг гадагш нь гаргалаа гээд монголын ядуурал арилж байна уу? Гэр хорооллын өлсөгөлөн халтар жаалууд цадаж байна уу? Хэнд хүртээлтэй юм бэ? Ингэж хуцалдаж болохгүй биз дээ? Бензиний үнэ нэмэгдэхээрээ эдийн засаг сайжирч байгаа нь энэ үү? Хүрэлсүх ЕС .д болсноос хойш энэ улс орон бүүр муухай дээрээ улцан болж ард иргэдийн амьдрал шувтарсан цагаан бумбандаа шааж ихэс дээдэс таргалан зузаарч төрийн албан хаагчид нь архидан согтуурч нэгийгээ дэвсэлж алаад бензиний үнэ удаа дараа нэмэгдэх шив. Аймшгийн ЕС д байна энэ чинь.
2018-10-30