Хичээлийн танхимд хүүхдүүд нэгнээ өшиглөж, хөлгүй болох аюулд хүргэжээ

Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 3е ангийн сурагч одоогоос яг нэг жилийн өмнө ангидаа гэмтэж, өнөөдөр хөлгүй болохдоо тулаад байгаа аж. Энэ талаар хүүхдийн ээж болон түүний өмгөөлөгч Г.Баасан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Охины хөлний гэмтэл нь ангийн хүүхэд өшиглөснөөс болж, өвдөгний тойго нь мултарсан аж. Тухайн үед ангийн багш нь хов зөөлөө хэмээн огт тоогоогүй гэнэ. Харин сургуулийн сурагч хичээлийн танхимдаа гэмтсэн талаар сургуулийн удирдлага 2018 оны тавдугаар сар хүртэл огт мэдээгүй байсан аж. Тиймээс охины ээж энэ асуудлаар цагдаагийн байгууллага, хүүхэд хамгааллын 108 утсанд хандсан ч төдийлөн хайхраагүй учраас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлж буй аж. Сургуулийн захиргааг, багшийг, өшиглөсөн хүүхдийн эцэг эхийн тусламж үзүүлнэ гэж хүлээвэл охины хөлгүй болох аюултай. Тиймээс олон нийтэд хандаж, тусламж хүсч байгаа аж.

 

Охины ээж хүүхдийн өвчний оношийг Солонгос, Энэтхэг улсын эмнэлгүүд рүү цахимаар явуулж, тусламж хүссэн байна. Солонгос улсын эмнэлгээс охины хөлд хагалгаа хийлгэхээс өөр эмчилгээгүй гэсэн хариу ирсэн аж. Хагалгааны зардал нь 60 гаруй сая төгрөг болно. Гэвч өшиглөсөн хүүхдийн ээж аав туслахаас татгалзсан төдийгүй хүүхдийн ээжийг доромжилсон гэдгийг тэд хэлж байна. Энэ тухай өмгөөлөгч Г.Баасан "Өвчтэй хүүхдээрээ далимдуулж, биднээс мөнгө авах гэж байна гэж ээжийг нь доромжилсон. Тэр бүү хэл өмгөөлөгч намайг гүжирдсэн. Энэ анги камертай. Камерын бичлэгийг үзээд ангийн багш хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой байсан. Гэтэл бичлэгийг үзээгүй, сургуулийн захирлаас үйл явдлыг бүтэн есөн сар нуусан" хэмээн ярилаа. 

 

Б.Учрал

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сургуульд багшид нь бурууг егех естой. Тэд бидний хуухдийг хариуцан ажиллаж цалин идэж суудаг. Гэтэл Тэдний хунлэг бус зан авир хуухдуудэд нелеелсен л байж таарна даа.
2018-11-01
эцэг эх:
сургуульд буруу өгөх нь буруу байхаа. Олон хүүхэд тоглож шуугидаг бүх хариуцлага сургуульд ирдэг бол буруу
2018-10-31
KHuukhedded ni eruul enkhiig khuseye. Olon khuukhduudtei kharitsaj bga bagsh, surguuliin buruu gej bolokhgui bkh a.
2018-10-31
буруугаа хүлээ:
тэр хүүхдийн аав ээж нь ѳѳрсдѳѳ ийм болоод ойлгоно
2018-10-31
zochin:
chuuchduud chorondoo nocholdoch, degeedech, oschigloch asuudal bainga gardag eniig yaach estoi um??, zov asuudal tavijee
2018-10-31