Монголын ардчилсан холбоонд шуурхай штаб ажиллаж эхэлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ыг тарgах саналыг Монголын Ардчилсан холбоо, Монголын шинэ дэвшилт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Монголын оюутны холбоо дэмжиж, өлсгөлөн зарлахад бэлэн байгаагаа бичгээр илэрхийлээд буй. Тэд өнөөдөр мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, УИХ-ыг тараах тэмцлээ эхлүүлж буйгаа мэдэгдэв. Энэ асуудлаар өчигдрөөс эхлэн Монголын ардчилсан холбооны цагаан байшинд шуурхай штаб байнгын ажиллагаатай ажиллаж эхэлсэн байна.

"Монголд ардчилал гажуудсан. Ийм ардчиллын байгуулахын төлөө бид залуу насаа зориулаагүй. Нам төвтэй цөөн хүний засаглал Монголд тогтож, 3 сая иргэн, 60 сая малтай баялаг орон ядуурах боллоо" гэдгийг Ардчилсан холбооны партизан Бямбаа хэллээ. Мөн тэрбээр засаглалын тогтолцоог эргэж харах цаг болсныг хэлж байна. УИХ-ын гишүүн, сайд гэх эрх мэдэл хуулиар халхавчилсан хулгайч болоход нөлөөлж байгааг дуулгалаа.
АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг Д.Рэнцэнтавхай 1990 оны оюутны хөдөлгөөнийг төлөөлж байгаагаа хэлээд шаардлага гарвал амь насаа дэнчин тавин тэмцэхэд бэлэн байгаагаа хэллээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ