ШУУД: Өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байна

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байгаагаа албан ёсоор хэвлэлийнхэн та бүхэнд хэлэх гэсэн юм хэмээлээ.
Өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан нэр бүхий УИХ-ын гишүүдийг зээлээ яаралтай буцаан төлөхийг шаардаж, тэр дундаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулна гэдгээ мэдэгдсэн байлаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ