Хайлааст-Дарь Эхийн замын ажил 65 хувьд хүрчээ

img

Хайлаастын уулзвараас Дарь Эх хүртэлх авто замын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3 дугаар хэсэг болох СБД-ийн 13 дугаар хороо, БЗД-ийн 21 дугаар хорооны Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна.

 

 

Авто замын нөлөөлөлд нийт 105 нэгж талбар өртсөн бөгөөд 100 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлт хийгдсэн. Үлдсэн 5 нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөнө.

 

Өнөөдрийн байдлаар шинэ гүүрнээс зүүн тийш үргэлжлэх 650 м авто замын асфальт бетон хучилтын ажил хийгдэж дуусаж, үргэлжлүүлэн явган хүний замын ажил, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажил хийгдэж байна.

 

Авто замын барилгын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ