ФОТО: АН-ын бүлгийн бойкот

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарлаа. Тэд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах болон УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардав. АН-ын бүлгээс
Нэгдүгээрт, УИХ-ыг гишүүдийг зохион байгуулалтай авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дахин шаардаж байна.
Хоёрдугаарт, Сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэн, үндэсний эрх ашгийг уландаа гишгэж, өөрийн компаниуддаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна.
Гуравдугаарт, Энэ бүхнээс алдагдсан боломжуудыг иргэдэд яаралтай олгох арга хэмжээг УИХ, Засгийн газар яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэсэн шаардлагуудыг тавив.
Шаардлагын дагуу УИХ арга хэмжээ авахгүй бол УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ