ЖДҮХС-ийн зээлтэй холбогдуулан дөрвөн хүнийг саатуулжээ


Авлигатай тэмцэх газраас өчигдөр /2018.11.01 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбогдуулан ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн зээл хариуцдаг байсан эрх бүхий албан тушаалтай, дөрвөн хүнийг баривчилжээ.
Тодруулбал ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг нарын эрх мэдэл бүхий албан тушаалтныг саатуулсан байна.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Нийслэлийн прокурорын газраас Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар гурван хоногийн өмнө Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ