Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Улсын ерөнхий прокуророос Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад ирүүлсэн. Хуулийн дагуу хариуг 24 цагийн дотор өгөх заалттай.
Тиймээс өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгээс гадна Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ