Л.Чинбат: Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас урамшуулал аваагүй

"Гацуурт" ХХК-ний захирал Л.Чинбат Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас урамшуулал, зээл, төлбөр аваагүй гэдгээ зарлаж, албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Энэ бол чоно борооноор гэдэг шиг бусдын бужигнаан дундуур миний нэр төрийг сэвтээх гэсэн явуургүй гүтгэлэг. Манай компаниуд 2017 онд урамшуулал гэж нэг төгрөг ч аваагүй. Тэвчээрт хязгаар бий. Гүтгэсэн албан байгууллага болон хувь хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгөх болно" хэмээн нийтэлсэн байна.
"Гацуурт" ХХК-наас гаргасан албан ёсны мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ