Б.Жавзмаа: Хүүг минь мансууруулж байгаад байцаалт авсан байна
2018-11-12
Гэрэл зургийг MPA.mn

 

С.Зоригийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн өнөөдөр /2018.11.12/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Түүний ээж Б.Жавзмаа "Би саяхан хүүтэйгээ уулзаад ирлээ. Миний хүүг баривчлаад аваад явсан. Дараа нь тусгай бэлдсэн өрөөнд тагнуулын Итгэл гэх хүнийг байлцуулж, "Энэ хэргийг хүлээ. Хүлээхгүй бол гэртээ харихгүй шүү" гэж зориуд дарамталсан байна. Мөн мансууруулах бодис хэрэглэж миний хүүгээс байцаалт авсан байна. Анх Булган гэрчийн мэдүүлэг өгөхдөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан гэсэн. Гэтэл тагнуулынхан дөрвөн хүн С.Зоригийг алсан болгож худал хэрэг бүрдүүлсэн. Мөн хэргийн ул мөрийг баллах зорилгоор нэг гэр бүлийн дөрвөн хүнийг санаатай галдан шатаасан гэх хэрэг нэмчихээд байгаа. Үнэндээ уг айлд цахилгааны утаснаас болж гал түймэр гарсан байдаг. Хэрэг хийгээгүй хүүгээ гаргаж авмаар байна" гэв. 

 

Харин Б.Содномдаржаагийн өмгөөлөгч "Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй" болохыг хэвлэлийн хурлын төгсгөлд мэдэгдлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Алуурчид тодорхой элбэгдорж Батүүл !:
БҮХ ЮМ ТОДОРХОЙ ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ Л АЛСАН МАШ НОТОЙ АЛУУРЧИД ШТЭЭ ! ЦААЗГҮЙ БОЛСОН ИЙМЭЛ УЧИРТАЙ ! БАТҮҮЛ ХЭРЭГЭЭ МАШ САЙН НУУЦАЛСАН ГЭЭД БААТАР ЦОЛ ЭЛБЭГДОРЖ ӨГСӨН Ч НОТОЙ НОЦТОЙ ХАМСААТАНГУУД ХЭЗЭЭЧ ХАМТДАА БУЛГАН Ч МЭЛЭЖ БАЙГАА НОТОЙ ӨӨР ХЭНЧ БИШ ! МОНГОЛЧУУД ТЭНЭГ БИШЭЭ МЭДНЭ
2018-11-13