Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад дэвшүүлэх үү

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанаар намын бага хурлыг товлох, ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлэх зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх чуулганы хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулахдаа тун удахгүй намын бага хурлаа хуралдуулахаа мэдэгдэж байсан. Мөн ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас Б.Батзоригийг чөлөөлсөн. Тиймээс тус салбарын сайдад нэр дэвшигчийг Засгийн газар УИХ-д өргөн барих үүрэгтэй. Ямартай ч Удирдах зөвлөлийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааны нэрийг дэвшүүлж байгаа сурагтай.
Хэрвээ Удирдах зөвлөлөөс дэмжлэг авбал, УИХ-д сайдад нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх юм. У.Хүрэлсүхийн танхимын гишүүд огцорсон ч дараагийнх нь мөн л "давхар дээл"-тэй байх бололтой.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ