Хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг НИТХ-д хүргүүлнэ

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж байгаа юм.
МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг "Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй" гэсэн үндэслэлээр огцруулах асуудлыг тавьж, НИТХ-ын дарга С.Амарсайханд санал хүргүүлэхээр албан бичигт гарын үсэг зуржээ.
Ерөнхий сайдын саналыг НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ